Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

УУЛБАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН БОЛЛОО.

2026-08-13

Уулбаян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан 80.9 хувийн ирцтэйгээр “Хүндэтгэлийн өргөө”-нд хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:
1. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлах тухай;
2. Болзошгүй гамшгийн үед түр цугларах аюулгүй байршлын цэг, талбайн хэмжээг тогтоох тухай;
3. Хоршоо хөгжүүлэх сангийн Хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай;
4. Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн дээд хэмжээг тогтоох тухай асуудлуудыг хуралдаанд оролцсон нийт Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тус тус баталлаа.
5. Малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж, нийт Төлөөлөгчдийн 81.2 хувийн саналаар батлав.
6. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай хэлэлцээд хуралдаанд төслөөр оруулсан 4 нэгж талбараас Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай талбарыг дэмжиж, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн 3 нэгж талбарыг санал хураалтаар дэмжээгүй болно.
Мөн "СУНХУН ГОЛД"-ХХК-аас ирсэн хүсэлтийн дагуу Улаанчулуут гэх газрыг хамарсан 20.0 га газрыг нөөц ангиллаар 20-н жилийн хугацаанд орон нутгийн тусгай хамгаалалтад авсныг хэсэгчлэн цуцлах тухай хэлэлцэгдэж дэмжигдсэнгүй.
7. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11236
8691 / 77%
1148 / 10%
397 / 4%
1000 / 9%