2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Уулбаян суманд төрийн албан хаагчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон харьяа байгууллагуудын төрийн албан хаагчид өргөнөөр оролцож, байгууллагын үйл ажиллагааны тайлангуудаа тавьж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн ярилцав.
Зөвлөгөөний төгсгөлд төрийн захиргааны албан хаагчид 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталгаажуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас Засаг даргатай хамтран ажиллах гэрээг байгууллаа.