Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс (ГХУСАЗСЗ) “АРХИГҮЙ ОРЧИН – АЮУЛГҮЙ АМЬДРАЛ” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, төрийн албан хаагчид хамрагдан, мэдээлэл сургалт, зөвлөгөөнд идэвхтэй оролцов.
Өдөрлөгийг нээж, сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Ч.Лхагвасүрэн зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, бүтэц бүрэлдэхүүний талаар танилцууллаа.
Арга хэмжээний хүрээнд иргэдэд:
-
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн зохицуулалт, бодлого, анхаарах асуудал”- Аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Э.Сэргэлэнбаатар
-
“Сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, стрессийг даван туулах арга, архи тамхины зохистой хэрэглээ”-Аймгийн нэгдсэн эмнэлгийн донтолт судлаач, сэтгэл засалч их эмч А.Адъяасүрэн
-
“Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй, гэр бүлийн хүмүүжил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх энгийн аргууд” Аймгийн нэгдсэн эмнэлгийн донтолт судлаач, сэтгэл засалч их эмч Ц.Мөнхтунгалаг
-
Сумын 2026 оны 1-р улирлын гэмт хэрэг, зөрчил мөн залилах гэмт хэргийн талаарх мэдээлэл- Сумын хэсгийн Төлөөлөгч Э.Сайханбаатар
-
Дээрх сэдвүүдээр мэргэжлийн байгууллагын төлөөллүүд сургалт, мэдээлэл өгч ажиллалаа.





