Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

Уулбаян сумын багуудын иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдлаа.

2026-01-16

2026 оны 01 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд Уулбаян сумын багийн иргэдийн Нийтийн Хурал (ИНХ) зохион байгуулагдлаа.

Тус хурлаар баг бүрийн Засаг дарга нар 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа иргэдэд танилцуулж, иргэд тайлантай холбоотой асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ. Мөн сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд салбар бүрийн мэдээллийг хүргэж, иргэдийн асуултад хариулж ажиллалаа.

Хурлын үеэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга нар 2025 оны үйл ажиллагааны тайлангаа багийн иргэдэд танилцуулж, цаашдын зорилт, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10143
8408 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%