МЭДЭЭЛЭЛ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ БОЛОН ТӨСӨВ САНХҮҮ ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл, Төсөв санхүү дэд бүтцийн хөгжлийн хороо Ажлын албатай хамтран хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв.
Үүнд:
1. Төсөвт байгууллагын төсвийн орлого зарлагын тайлан
2. Орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлт
3. Хүн ам, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох талаар хийж байгаа ажлын тухай
4. Аймгийн ИТХ, сумын ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилт гэсэн асуудлуудыг тус тус сонсон, хэлэлцэж зөвлөмж чиглэл өгч ажиллалаа.
Тус хуралд Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Соёлын төвийн дарга, эрхлэгч нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцож мэдээлэл өгч, анхаарах асуудал, тулгамдаж буй бэрхшээлээ танилцуулан санал, хүсэлтээ хэллээ.


