Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ

2025-10-21

АЛСЫН ХАРАА

Иргэний оролцоог дээдэлсэн Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэх хөгжүүлснээр УУЛБАЯН нутгаа "Улсын тэргүүний сум" болгоно.

ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ

Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын үр нөлөө, чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурлан орон  нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх тасралтгүй үйл ажиллагаатай сумын ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх  бодлого шийдвэрийг орон нутгийн онцлогт тохируулан батлан гаргаж хэрэгжилтийг хангуулан ажиллахад ЭРХЭМ ЗОРИЛГО оршино.  

ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ

 

  1. Ил тод нээлттэй байх зарчим
    Аливаа явуулж байгаа үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг олон түмний дунд ил тод, нээлттэй хэрэгжиж байх.

  2. Шударга ёсны зарчим
    ИТХ нь бүхий л үйл ажиллагаандаа гоч шударга, аливаа үзэл суртлаас ангид байх зарчмыг баримтлах.

  3. Найдвартай хүртээмжтэй байх зарчим
    ИТХ-аас зохион байгуулж явуулсан үйл ажиллагаа нь иргэдийн хэрэгцээ, сонирхлыг хангахуйц хүртээмж чанар сайтай байх.

  4. Бие даасан байх зарчим
    ИТХ нь зохион байгуулалт, удирдлагын хувьд төрийн захиргааны удирдлагаас тусгаар байж, орон нутгийн хөгжлийн асуудлуудыг бие даан шийдвэрлэж байх.

  5. Хамтын зарчим
    ИТХ-аас гаргах аливаа шийдвэр нь нутгийн дэвсгэр, иргэд сонгогдлын тоо, эрх ашиг сонирхол нийцсэн төлөөлөгчдийн хамтын шийдвэр байх.

  6. Хариуцлагатай байх зарчим
    Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, хууль дээдлэх үйл ажиллагаанд оролцогчдын “эрх, үүрэг, хариуцлагын” нэгдлийг ханган, нийгмийн дэг журам хэрэгжүүлэх, төлөөлөгч бүр сонгогдсон иргэд сонгогчиддоо өмнө хариуцлага хүлээдэг байх.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%