Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 30 дахь өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2025-09-10

Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийг тохиолдуулан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулан дараах үйл ажиллагааг ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 30 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. Үүнд: Дараах ажлуудыг зохион байгуулан ажиллалаа. -Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр ЕБС-ийн ахлах болон дунд ангийн сурагчдад хэлмэгдүүлэлтийн талаар мэдээлэл хүргэж, ИТХ-ын дарга болон сурагчдын төлөөлөл оролцон Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, дуучин, дуу зохиогч, хуурч, лимбэч хөгжимчин Магсархурцын Дугаржавын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

-Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. /Манай суманд 3 ахмад байдаг/

-"Хэлмэгдүүлэлтийн хор уршиг сэдвээр" ахлах болон дунд ангийн нийт 102 сурагчдад түүх, нийгмийн багш нар нь мэдээлэл хүргэж хичээл заасан.

-Эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцож 1-р байр эзэлсэн 12а ангийн сурагч Б.Эрхсаран ахлах, дунд ангийн сурагч багш нартаа өөрийн бичсэн эссэгээ уншиж өөрийн үзэл санаагаа илэрхийлсэн.

-"Хэлмэгдүүлэлтийн хор уршиг" эссэ бичлэгийн уралдаанд 12 хүүхэд эссэ ирүүлсэн.

1-р байр 12а ангийн сурагч Б.Эрхсаран

2-р байр 12б ангийн сурагч Ц.Энэрэл

3-р байр 11б ангийн сурагч Э.Нарансувд нарын эссэ шалгарч байр эзэлсэн.

-"Хэлмэгдүүлэлт миний нүдээр" гар зургийн уралдаанд 8 хүүхэд бүтээлээ ирүүлснээс дараах сурагчид шалгарсан. Үүнд:

1-р байр 7а ангийн сурагч Э.Анхилуун

2-р байр 8б ангийн сурагч Ш.Төрболд

3-р байр 7в ангийн сурагч Б.Анхбаяр нар тус тус байр эзэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 8018
6409 / 80%
1005 / 13%
286 / 4%
318 / 4%