УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСЭДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ, ЭРГЭН ДУРСАХ ӨДӨР
Монгол Улс УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг. Энэ жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 30 дахь жил тохиож байна.
Уулбаян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөдийн хамт Дэчинчойнхорлин хийдэд 108 зул өргөн буяны ном хуруулж, Уулбаян суманд 2024 онд бүтээгдсэн "Хэлмэгдэгсдийн хөшөө"-нд зул өргөн хүндэтгэл үзүүллээ.
Түүнчлэн ЕБС-ийн 6-9-р ангийн 150 гаруй сурагчдад "Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдвээр дүгнэлт, сургамж хичээлийг ЕБС-ийн Түүх, нийгмийн багш Г.Баярцэцэг орж хэлмэгдүүлэлтийн хор уршгийг залуу үеийнхэнд сурталчилан таниулалаа.
Мөн ИТХ- ын зүгээс хэлмэгдүүлэлт, түүх, өв соёлын талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг зохион байгуулж дараах сурагчид шагналт байранд орлоо. Үүнд:
1-р байрт 8а ангийн сурагч Д.Хонгорзул
2-р байрт 7а ангийн сурагч Б.Мичидмаа
3-р байрт 9а ангийн сурагч Б.Мөнхцэцэг нар тус тус шалгарав.
Хичээл, сургалтадаа идэвхтэй оролцсон сурагчдадаа болон хамтран ажилласан багш нартаа баярлалаа. Амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдадаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.