Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ
2025-05-24
Архивын албан хэрэг, баримт бичгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах улсын Улсын үзлэгт бэлтгэх ажлыг эхлүүлж баримт бичиг хадгалалтын нягтаршуулсан шүүгээг 1400,0 төгрөг, албан хэрэгцээнд шаардлагатай HP/компьютер 1ш, HP/хурдан сканер 1ш тус тус худалдан авч ашиглаж байна.
Аймгийн архивын тасгаас зохин байгуулсан архив албан хэрэг хөтлөлтийн тухай 3 удаагийн сургалтад хамрагдсан.
Төрийн архивт тушаах 2009-2017 оны байнга хадгалах 118 хадгаламжийн нэгжийн 3034 хуудас баримт нягтлан шалгалт хийж сканердаж цахим сан бүрдүүлэн стандартын дагуу хавтаслан хаягласан.
Мөн 2018-2024 оны төрийн архивт тушаах 169 хадгаламжийн нэгжийн 4087 хуудас, байгууллага байнга хадгалах 2009-2024 оны 23 хадгаламжийн нэгжийн 53 хуудас, 70 жил хадгалах 2009-2024 оны 92 хадгаламжийн нэгжийн 2173 хуудас, Түр хадгалах 2011-2024 оны 85 хадгаламжийн нэгж, устгах 2006-2019 оны 55 хадгаламжийн нэгж үүсгэн архивласан.