ИТХ-ын дарга болон Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Уул уурхайн хорооны бүрэлдэхүүн 2025 оны 06-р сарын 20-нд Баянтэрэм багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хунт-Өгөөж" уул уурхайн ХХК үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж уурхайн удирдлагуудтай уулзаж ажиллаа.
Тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Уурхайн гүнээс гарч байгаа усыг хөв цөөрөм байгуулах газараа хашаажуулан 20,000 мод шинээр тарьсан байна.
Уурхайн зүгээс хашиж хамгаалах Хөндлөнгийн булгийн эхийг газар дээр очиж үзэж харсан.