Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ
2025-06-13
ИТХ-ын төсөв санхүүгийн хороо 2025 оны 06-р сарын 13-нд 2025 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа гудамж, гэр хороололд камержуулалтын ажилд хяналт хийв. Камержуулалт 90 сая, зураг төсвийн үнэ 9 сая төгрөгийг тус тус батлагдсан.
Камержуулалтын ажлыг “Энх өргөний гол” ХХК тендерт шалгарч 89,248,001 төгрөгөөр ажлыг хийж гүйцэтгэж ажлын явц 95%-тай байна.
Сумын төвд нийт 18 камер стандарт чанарын шаардлагад нийцсэн сүүлийн үеийн камержуулалт хийгдэж байна.