Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

"АХМАДЫН ӨДӨРЛӨГ" зохион байгуулав.

2025-05-28

"АХМАДЫН ӨДӨРЛӨГ"
Ахмад настны тухай хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд 2025.05.28-н өдөр 50 гаруй ахмадуудыг хамруулсан үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд:
Ахмадуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Ахмад настны тухай хууль"-ийн танилцуулга мэдээлэл хүргэв.
Мөн сумын "Хаан банк"-аас ахмадуудад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ болон тэтгэврийн зээлийн талаар мэдээлэл өглөө.
Өдөрлөгийн төгсгөлд ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хөгжөөнт болон мэдлэг сорих АХА тэмцээнийг зохион байгуулж, байр эзэлсэн ахмадуудаа шагнаж урамшуулав.
Өдөрлөгт идэвхтэй оролцсон нийт ахмадууддаа болон хамтран зохион байгуулж ажилласан Уулбаян сумын "Хаан Банк" болон "Гүн Хүсэл" дэлгүүрийн хамт олонд маш их талархлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6186
4670 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%