2025.05.28 нд Залуу малчин -2025 зөвлөгөөн боллоо.
-Зөвлөгөөнд Сумын ИТХ-н дарга М.Сайнхүү, ИТХ-ын төлөөлөгчид, Сумын Засаг дарга А.Батдэлгэр, болон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, ХХҮГазар, Улаан загалмайн хороо, ХХААЖДҮГазрын мэргэжилтнүүд, ЗДТГ-ын алба хаагчид, 5 багийн залуу малчдын төлөөлөл 150 гаруй малчин залуус оролцлоо.
-Сумын цагдаагийн хэсгээс малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
-Зөвлөгөөнөөр хөдөө аж ахуйн талаар төр засгаас баримталж буй бодлого, хууль тогтоомж, УИХ, Засгийн газраас газар тариалан, мал аж ахуй, хүнсний аюулгүй байдлын талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сурталчлан таниулах мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх малын чанар, үүлдэр угсаа, эрүүл мэндийг сайжруулах талаар зөвлөлдөн санал бодлоо солилцлоо.
-Мөн 5 багийн малчин залуусын дунд волейбол, олс таталтын спортын тэмцээнүүд зохион байгууллаа.
-Сумын ГХУССЗөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.