"Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих 7 хоног “ -ийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “"ЗӨВ ХЭВШИЛ - ЗӨВ АМЬДРАЛ" арга хэмжээг сумын ЭМТөв, Сүхбаатар аймгийн АНЭ, ЭМГазартай хамтран зохион байгуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ивээн тэтгэн оролцов.
Сумын эрэгтэйчүүдэд дараах сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулж эрт илрүүлэг үзлэгт хамруулав.
1. Зөв хэвшил-Зөв амьдрал
2. Эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдол
3. Эрчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа эрүүл зөв хооллолт
4. Эрчүүдийн эрүүл мэнд
5. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн тухай мэдээлэл
6. ХХҮГ-с хэрэгждэг төсөл хөтөлбөрийн талаар
7. Эрэгтэйчүүдийн дунд
- Волейбол
-Буухиа
-Олс таталтын тэмцээнийг 2 өдрийн турш зохион байгуулсан байна.
Нийт 7 багийн 49 тамирчин оролцов.
Багийн дүнгээр:
1-байр -Ш.Содномжамц ахлагчтай-Тэгш баг
2-р байр З.Агваансамданжамцахлагчтай-Баян баг
3-р байр - Э.Доосүрэн ахлагчтай - Хүүхдийн цэцэрлэгийн баг тус тус байр эзэллээ.