Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

Уулбаян сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 19-нд болж өнгөрлөө..

2023-12-19

Уулбаян сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан ЗДТГ-ын Иргэний танхимд 2023 оны 12 дугаар сарын 19-нд хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Сумын ИТХ-ын 2023 оны үйл ажиллагааны товч танилцуулга.
2. Сумын Засаг Даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтэд үнэлэлт өгөх.
3. 2023 оны малын тоо толгойн албан татварын хэмжээг өөрчлөх тухай- (2023 оны малын тоо толгойн албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтов)
4. Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсөв батлах тухай.
5. 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
6. Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай- (Хашаат, Цагаан чулуутын хавцал, мэргэн хамар зэрэг газруудыг хамарсан 5488.5744 га газрыг нөөц газрийн ангилалд)
7. Номгон Форестри ХХК-тай (ойжуулалтын) хамтран ажиллах тогтвортой байдлын гэрээ байгуулахыг хэлэлцэх тухай- (Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар татгалзлаа)
8. 2024 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгон зарлах тухай- (Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ)

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1336
520 / 39%
424 / 32%
192 / 14%
200 / 15%