Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

Хууль эрх зүйн мэдлэг олгох ДЭВЖЭЭ тэмцээн боллоо.

2023-12-05

Эрүүгийн хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиудыг ахлах ангийн сурагчдад сурталчлан таниулах, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ДЭВЖЭЭ тэмцээнийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал , Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлөөс 2023 оны 12 сарын 05-нд зохион байгууллаа.
🎉Тэргүүн байранд-ЕБС-ийн П.Урантуяа багштай 8а ангийн "8а Урагшаа" баг
🎉Дэд байранд-ЕБС-ийн Ц.Алтантүлхүүр багштай 8б ангийн "Монгол" баг
🎉Гутгаар байранд-Л.Мөнхтуяа багштай 9а ангийн "Т5" баг тус тус шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%