ИТХ-ын Нийгмийн бодлого, ХЭЗ, хүнс худалдаа ажлын хорооноос Ранжив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн оёлын багш Б. Отгоныг урьж авчран оёдол эсгүүрийн 10 хоногийн 84 цагийн анхан шатны сургалтанд 10 хүнийг сургалтын төлбөрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр 5 багийн иргэдийг хамрууллаа . Ажлын байрыг нэмэгдүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургалтыг амжилттай зохион явууллаа.