Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 28 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.

2023-09-13

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар хуульчилсан байдаг. УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСЭД-ийн дурсгалыг хүндэтгэх, эргэн дурсах 28 дахь өдрийг тохиолдуулан ЕБС-ийн 7-9 дүгээр ангийн 120 гаруй сурагчдад "Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдвээр дүгнэлт, сургамж хичээлийг ЕБС-ийн Түүх, нийгмийн багш Ц.Алтантүлхүүр орж хэлмэгдүүлэлтийн хор уршгийг залуу үеийнхэнд сурталчилан таниулалаа. Мөн ИТХ-аас "Хэлмэгдүүлэлтийн хар шуурга" эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж дараах сурагчид шагналт байранд орлоо.

Үүнд:

1-р байрт 9а ангийн сурагч Б.Арвин-Өглөгч

2-р байрт 8а ангийн сурагч О.Ариуннандин

3-р байрт 8б ангийн сурагч Н.Есүй нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1336
520 / 39%
424 / 32%
192 / 14%
200 / 15%