Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2023 оны 03-р сарын 07-нд хуралдаж доорх асуудлыг хэлэлцэв.
- Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 онд хийсэн ажлын товч тайланг танилцуулсан.
- Салбар зөвлөлийн 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан.
- Сумын Цагдаагийн хэсэг 2022 онд хийсэн ажлын тайланг танилцуулсан.
- Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
- 2023 онд гудамж, гэр хороололд камержуулалтын ажлыг нэмж хийх.
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг бүх нийтийг хамруулан зохион байгуулах.
- ЕБС-ийн хүүхдүүдийг замыг хөдөлгөөний дүрэмд сургах дадлага сургуулалтыг ажлыг зохион байгуулах. Сургалтын орчинг тохижуулах зэрэг ажлыг тусган 7 зорилтын хүрээнд 31 ажил арга хэмжээг хийхээр төлөвлөв.