Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

Багийн Иргэд Нийтийн хурал

2023-01-17

Уулбаян сумын "Баян" багийн Иргэд нийтийн хурал 2022 оны 12 сарын 14 -ний 14 цагт сумын "Соёлын төв"-д болж өндөрлөлөө.

Тус хуралдаанаар "Шинэ Уужим Орд" ХХК-ы гүйцэтгэх хайгуулын ажлыг зогсоох тухай хэлэлцэв.

Хуралдааныг Энхбаатарын Мөнхэрдэнэ даргалж, хуралдаанд Сумын Засаг дарга Дугарсүрэнгийн Амартайван, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Раднаагийн Анхбаяр, Байгаль орчны байцаагч Төмөрбаатарын Ренчин, Байгаль хамгаалагч Эрдэнэбат Лхам, Багийн Засаг дарга Гантөмөр Гэрэлболд, Баян багаас нийт 128 иргэн, мөн “Шинэ уужим орд” ХХК-ны талаас төлөөлж Зөвлөх геологич Д.Цоггэрэл, ерөнхий менежер Л.Бямбасүрэн, хуулийн зөвлөх Эрдэнэбаяр нар оролцлоо.

Хурлаас гарсан шийдвэр:

1. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  ээлжит 11 дүгээр хуралдаанд “Шинэ Уужим орд” ХХК-ын гүйцэтгэх хайгуулын үйл ажиллагааг цуцлуулах саналыг оруулах.

2. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоол болон бусад холбогдох материалаа Сүхбаатар аймгийн Засаг дарга (М.Идэрбат)-д хүргүүлэхээр шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%