ИТХ-ын Хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхайн хорооны бүрэлдэхүүн 2022 оны 09-р сарын 28-ны өдөр "Усны тухай хууль тогтоомж, тулгамдаж буй асуудал" сэдэвт сургалтанд хамрагдлаа. Сургалтыг ИТХ-ын ажлын алба, сумын байгаль хамгаалагч, Хэрлэн голын сав газрын захиргаа хамтран зохион байгуулж усны тухай ойлголт, уул уурхайн ус ашиглалт зэрэг мэдээлэлийг өгч арга зүйн зөвлөмж өгсөн үр дүнтэй сургалт боллоо.