ИТХ-ын Нийгмийн бодлого, хууль эрх зүй, хүнс, худалдаа үйлчилгээ хариуцсан ажлын хороо 2022 оны 09-р сарын 22-нд ЕБСургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажил, боловсон хүчний хүрэлцээ, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, үдийн цай, дотуур байрны тохижилт, урсгал засвар зэрэг асуудлын хүрээнд хяналт шалгалт хийж үйл ажиллгаатай нь танилцаж тулгамдаж байгаа асуудлыг нь сонслоо.