Багуудын ИНХурал 2022 оны 09-р сарын 13-аас эхлэн 09-р сарын 19-ыг хооронд амжилттай хуралдаж дуусав.
Багуудын хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:
- ЗЗНДНТУТХуулийн талаарх мэдээлэлийг иргэдэд танилцуулсан. Хуралдааны дарга шинээр сонгогдон хуралдааныг удирдан явуулсан.
- ИТХ-ын 2022 оны 05-р сарын 31-ны өдрийн ээлжит 8-р хуралдаанын А/06 тоот тогтоолоор батлагдсан "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах" журмыг иргэдэд танилцуулан малчин өрх бүрт тараасан.
- ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд цаг үеийн холбогдох мэдээлэлүүдээр иргэдэд мэдээлэл хийсэн.
- ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудыг танилцуулсан.
- ГХУСэргийлэх чиглэлээр цагдаагийн хэсэг мэдээлэл хийсэн.
- Эрүүл мэндийн төв иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн.
- Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийж байгаа Ланд Овнер ХХК-ийн мэргэжилтнгүүд мэдээлэл хийж, иргэдээс төлөвлөгөөнд тусгах санал авав.
- Иргэд өөрсдийн хүссэн мэдээлэлийн талаар асууж тодруулан холбогдох мэдээлэлийг газар дээр нь авсан.