Тус сумын ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан 2022 оны 02 сарын 28-нд хуралдаж Улсын болон орон нутаг бусад төсөл хөтөлбөрөөр санхүүжих бүтээн байгуулалтын байгууламжуудыг барих газрын асуудлыг шийдвэрлэхээр 2022 оны "Газар зохион байгуулалтын төлөвлөгөө"-нд нэмэлт тодотгол оруулж хуралдав.
Шийдвэрлэсэн нь: 1. ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулах 3000м/кав талбар.
2. Нийтийн орон сууцны талбар.
3. Нэгдсэн халаалтын Уурын зуухны талбар
4. Шинэ сургууль барих талбар
5. Цэнгэлдэх хүрээлэнгийн талбар
6. Жишиг хороололд "Хүүхдийн тоглоом"-ын талбай
7. Нийтийн Биеийн тамирын талбай
8. Нутгийн Баялаг бүтээгчид болон малчдын бараа бүтээгдэхүүн борлуулах байгууламжийн талбар.
9. Эрчим хүч дамжуулах агаарын шугаманд хамгаалалтын бүс тогтоох гэсэн 9-н асуудлаар "Газрын төлөвлөгөө"-нд нэмэлт оруулж баталлаа.