Аймгийн "Удирдах ажилтаны зөвлөгөө, сургалт" амжилттай зохион байгуулагдлаа. 2021 оны ажлаа дүгнэж, 2022 онд хийх ажлаа төлөвлөн ярилцаж санал бодлоо солилцлоо. Мөн "Тэр бум мод" аймгийн зөвлөгөөнийг хамтатган хийж мод тарьж ургуулах шинээр нэвтрүүлэх дэвшилтэт технологийн талаар арга туршлага судлав. Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн даргатай гэрээ байгуулж ажлын амжилт хүслээ.