Сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон Цагдаагийн хэсэгтэй хамтран Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Зөвийг зөвлөе" арга хэмжээний хүрээнд Төсөвт байгууллага болон багийн иргэдийн дунд "Холимог гар бөмбөг"-ийн тэмцээн зохион байгуулан ажилласан. Нийт 10 баг 70-н хүн оролцсон. Үүнээс 1-р байранд: Хүүхдийн цэцэрлэг, 2-р байранд: Ерөнхий боловсролын сургууль, 3-р байранд: Баян-уул 2-р баг тус тус шалгарчээ. Нийт оролцсон багт тамирчиддаа баярлалаа. Ажлын амжилт хүсье.