Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан 2021 оны 12-р сарын 15-нд хуралдаж 6 асуудал хэлэлцэв.
- Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны товч тайлан.
- Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилтийн тайланг ИТХ-ын төлөөлөгчдийн 100%-ийн саналаар хангалттай гэж үнэлэв.
- Сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцсэн.
- 2021 оны газар зохион байгуулалтын тайлан, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
- 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийг хэлэлцэн 2022 оны төсвийн орлого, зарлагыг 2.187.071.0 мянган төгрөгөөр батлав.
- Сумын ИТХ-ын даргын нөөцийг зарцуулах журмыг батлав.
Дараагийн хуралд оруулахаар 2 асуудлыг хойшлуулсан.
- Малын тоо толгойн татварын хэм хэмжээ тогтоох.
- Хог хаягдлын хураамж тогтоох.