Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр "Гар бөмбөг"-ийн тэмцээн зохион байгуулав.

2018-03-09

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сарын аяны хүрээнд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж нийт 6 баг оролцож бүрэн дунд сургуулийн баг хамт олон "Тэргүүн" байр эзлэв. Мөн энэ арга хэмжээний хүрээнд малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулагдаж зорилтод бүлгийн 5 эмэгтэйд дуучин А. Мөнхбатын "Ээжийнхээ хайраар" тоглолтын урилгыг Соёлын төвийн хамт олон өгч үзүүлэв. Зорилтод бүлгийн 10 эмэгтэйд "Од" дэлгүүрийн эзэн С.Энхмаа, "Элбэг баян зээрд" ХХК-ны эзэн Ц. Наранмөнх, "Тулга" дэлгүүрийн эзэн П.Энхжаргал нар гарын бэлэг өгч хамтран ажиллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5728
4267 / 74%
915 / 16%
265 / 5%
281 / 5%